Танилцуулга

“МҮДИКС” ХК нь анх 1991 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “УСИБ” ХК нэртэйгээр байгуулагдаж барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 226 тоот тогтоолоор “УСИБ” ХК-ийн оноосон нэрийг “МҮДИКС” ХК болгон өөрчилсөн ба тус компани нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өнөөгийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэн өргөжүүлж үл хөдлөх хөрөнгийн бизнес, үүний дотор бага, дунд орлоготой иргэдийг, тэдгээрийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах зорилготой ажиллаж байна.

Энэ нь нийслэлд оршин сууж ажиллаж амьдарч буй хүн бүхний санааг зовоож буй агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй асуудал бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад иргэд, аж ахуйн нэгжүүд ч сул чөлөөт хөрөнгөө нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд оруулахын зэрэгцээ бизнесийн эргэлтэд оруулах өргөн боломжийг нээж өгч байгаа юм.

“МҮДИКС” ХК-ны 60 орчим хувийг олон улсын хөрөнгө оруулагчид эзэмшдэг ба удирдлагын баг нь тухайн салбарын хувьд арвин туршлага, өндөр мэргэжлийн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдэж байна. Манай компани Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй байж бизнесийн шударга өрсөлдөөнт зарчмыг баримтлан мэргэжлийн өндөр түвшинд оролцож байна.

Хувьцаа

Mонголын Хөрөнгийн Биржид бүртгүүлсэн огноо: 1992-05-05

Хувьцааны төрөл: Энгийн

Нийт гаргасан хувьцаа: 82,417

Нэрлэсэн үнэ: 100 төгрөг


Өнөөгийн байдлаар нийт хувьцааны 56.8 хувийг олон улсын, 25 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа ба үлдэх 18.1 хувь нь халаасны хувьцаа байна.

© Mudix.All rights reserved