{title}

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацаас "Ирээдүй хороолол" орон сууцны төслийг Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллаганы гол төв болсон ард түмний орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой төсөл хэмээн дэмжиж "НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ШИЛДЭГ ТӨСӨЛ" шагналаар тодруулж, хүндэтгэн өргөмжилж "АЛЛТАН ЦАМХАГ 2011" шагналыг гардуулав.

{title}

Дэлхийд тэргүүлэгч салбар болох мэдээллийн технологи /IT/ нь хурдтай хөгжлөөрөө дэлхийн хөгжлийг тодорхойлсоор

байна. Мэдээллийн технологи нь бүх салбарт хурдтайгаар нэвтэрч мэдээллийн технологиос хамааралгүй салбар гэж үгүй боллоо. Тиймээс энэ салбарт хийж бүтээх, санаачлах ажлууд хором бүрд нэмэгдэж дэлхийд хамгийн үнэтэй, хамгийн ирээдүйтэй мэргэжлээр IT мэргэжилтнүүд цойлж, шинэ залуу тэрбумтанууд энэ салбараас төрж байна. IT мэргэжилтний онцлог болсон дэлхийн хэмжээнд өрсөлдөж, дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломж бидэнд ч бас нээлттэй байна. IT мэргэжилтнүүд оутсорсинг /outsourcing/ хийж байгаагаа боломжийн ажиллаж байна гэж дүгнэдэг. Гэтэл оутсорсинг бол тухайн орондоо гүйцэтгүүлэх үнээс арай хямдаар л биднээр гүйцэтгүүлж буй ажлын хэлбэр. Тиймээс оутсорсинг бол IT-ийн хөгжлийн нэг л шат болохоос шилдэг хувилбар биш.

Монгол залуучууд дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийн авьяас билгээр амжилт гаргаж Мэдээлэл технологийн дэлхийн топ компаниудад нэр нөртэй ажиллаж байна. Энэ бол Монгол хүний чадварыг илэрхийлж буй энгийн жишээ билээ. Тэгвэл монгол оюун ухаанаар дэлхийд өрсөлдөж мэдээлэл технологийн хөгжилд цахиур хагалах бүтээлүүдийг хийж Монгол хүний оюун ухаан, ур чадвараар Оюу толгойгоос хэд дахин илүү баялагийг бүтээх зорилгоор мэдээлэл технологийн мэргэжилтнүүд нэгдэж Монголын “Цахиурт хөндий”-г байгуулах төслийг эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд эх орондоо дэлхийн хэмжээний үнэлгээтэй ажиллах, монгол хүний чадварыг дэлхийд өрсөлдүүлэх боломжтой болох юм.

© Mudix.All rights reserved